Хүүхдийн Номын Ордон

1-р сарын 28 ны өдөр түүхийн хуудаснаа

Хэвлэх PDF
  • 1475 оны энэ өдөр Английн эзэн хаан 7-р Генрих мэндэлжээ.
  • 1611 оны энэ өдөр Польшийн сансар судлаач Ян Гевелий мэндэлжээ.Тэрээр дэлхийн дагуул сарны зургийг анх гаргажээ.
  • 1887 оны энэ АНУ-ын Утах мужид урт нь 38см, өргөн нь 20 см хэмжээтэй цасан ширхэг орж байсан.
  • 1918 оны энэ өдөр Оросын ардын комиссарын газар ажилчин тариачны улаан арми байгуулсан тухай тогтоол баталжээ.

Зөөврийн номын сангийн уншигч хүүхдүүд номын андууд боллоо.

Хэвлэх PDF

Зөөврийн номын сангийн Сонгинохайрхан дүүргийн Баянхошууны эцэст байрлалтай Дэлхийн Зөн Баянхошуу төвтэй хамтран шинэ жилийг угтаж уншигч хүүхэд багачуудын дунд "Номын сайн анд" 21 хоногийн аяныг зохион явууллаа. Тус аянд нийт 70 гаруй хүүхдүүд оролцож бүтээлээ ирүүлснээс 1-р байранд 67-р сургуулийн сурагч Г.Ганцэцэг, 2-р байранд 76-р сургуулийн сурагч Нандин-Эрдэнэ, 3-р байранд 76-р сургуулийн сурагч Уртнасан, тусгай байранд 76-р сургуулийн сурагч Хонгорзул, 105-р сургуулийн сурагч Батсугар нар шалгарч өргөмжлөл дурсгалын зүйлээр шагнууллаа. Тэргүүн байрын дурсгалын зүйл болох номыг ХНО-ны хамт олноос өгсөн нь хүүхдүүдийн сэтгэлд хамгийн их нийцсэн зүйл байлаа. Мөн тэргүүн байр эзэлсэн хүүхдүүдийн бүтээлээр "Нацагдорж тэмдэгтэн-тэргүүний уншигч" шалгаруулах сүлд модны наадмын үйл ажиллагаан дээр үзэсгэлэн гаргаж хүрэлцэн ирсэн хүүхэд багачуудад сонирхууллаа.

DSC00002 zasvar

 

1-р сарын 27ны энэ өдөр түүхийн хууудаснаа

Хэвлэх PDF
  • 1756 оны энэ өдөрХөгжмийн зохиолч А. Моцарт Австрийн жижигхэн хот Зальцбургт мэндэлжээ.
  • 1836 оны энэ өдөр Английн нэрт зохиолч Львис Кэрролл мэндэлжээ.
  • 1885 оны энэ өдөр Германы инжинер Маннеман цувмал ган турбагаа патентлуулжээ.
  • 1924 оны энэ өдрийн 16 цагт Д.И.Ленины зандаршуулсан шарилыг Кремлийн дэргэдэх бунханд байрлуулав.
  • 1983 оны энэ өдөр Японд дэлхийд хамгийн урт буюу 54км урт усан доогуурх хонгил нээгджээ.
  • 1987 оны энэ өдөр Монгол улс АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоожээ.

1-р сарын 26ны өдөр түүхийн хуудаснаа

Хэвлэх PDF
  • 1340 оны энэ өдөр III-Эдуард Францын хаанаар өргөмжлөгджээ.
  • 1802 оны энэ өдөр АНУ-ын Конгрессийн номын сан байгуулагджээ.
  • 1837 оны энэ өдөр Мичиган муж АНУ-ын 26 дахь муж болов.
  • 1871 оны энэ өдөр Орост төрийн албанд эмэгтэйчүүд оролцохыг зөвшөөрчээ.
  • 1924 оны энэ өдөр Канад улс улаан тугийг албан ёсоор тугаа болгожээ.
  • 1950 оны энэ өдөр Энэтхэг улс Их Британийн хамтын нөхөрлөлийн хүрээнд тусгаар тогтнов.
  • 1998 оны энэ өдөр АНУ-ын товшлуур бүжигчин Майкл Флетли Лондонд хөлөөрөө секундэд 35 цохиол хийж дэлхийн дээд амжилт тогтоожээ

1-р сарын 25ны өдөр түүхийн хуудаснаа

Хэвлэх PDF
  • 1895 оны энэ өдөр Дэлхийн түүхэнд анх удаа зүлгэн дээрх хоккейн тэмцээн болжээ. Анхны тэмцээнд Уэльс, Ирландын шигшээ багууд тогложээ.
  • 1905 оны энэ өдөр ӨАБНУ-ын нийслэл Претори хотын ойролцоогоор дэлхийд хамгийн том тооцогдох очир алмаз олджээ.Энэхүү очир алмаз нь 3,106 кратын  жинтэй байжээ.
  • 1924 оны 1-р сарын 25-наас 2-р сарын 5 хүртэл Францын Шоманид өвлийн анхны олимпийн наадам зохион байгуулагдсан.
  • 1971 оны энэ өдөр Уганда улсад цэргийн эргэлт гарч генерал Иди Амин төрийн эрхийг авсан байна. Түүнийг засгийн эрхэнд байсан 8 жилд гэм зэмгүй 300.000 хүн амь үрэгджээ.
  • 1947 оны энэ өдөр хагалгаанд анх удаа мэдээ алдуулагч хэрэглэсэн .