Хүүхдийн Номын Ордон

Хүүхдийн номын зураг, чимэглэл хамгийн чухал

Хэвлэх PDF

      un

 Танин мэдэх өөр нэг чухал зүйл бол ном зохиолын зураг чимэглэл юм. Бага хүүхэд эхлээд өнгийг, дараа нь дүрс хэлбэрийг ялгаж таньж сурдаг. Хоёр, гурван настай хүүхэд хар, улаан, ногоон өнгийг ялгаж чаддаг нь ажиглалтаар илэрчээ. Номын зураг чимэглэл зохиолоос урьтаж хүүхдийн сэтгэхүйд тусдаг. Хүүхдэд зориулсан ном, зохиолыг зураг чимэггүйгээр төсөөлөх аргагүй. Зураг дээр дүрслэгдсэн юмс үзэгдлийг хүүхдүүд яг л бодит мэтээр төсөөлөн тусгаж авдаг. Хүүхдэд ямар нэгэн үл таних таван үг сурга, тэгвэл тэр удаан хугацаанд ойлгохыг хичээх болно. 

 Харин тийм үгийг зураг үзүүлэнтэй холбовол хүүхэд түүнийг амархан тогтооно. Та хүүхдэд жирийн нэг санааг тайлбарлахад тэд ойлгохгүй. Харин хүүхэддээ зургийг тайлбарла. Адил авъяас билэгтэй хоёр хүүхэд нэг үйл явдлын тухай нэгэнд нь зургаар, нөгөөд зураггүй тайлбарлаж туршаад үз, тэгээд та зургийн ач тусыг мэднэ. 

           Хүүхдийн номын зураг чимэглэл гурван үндсэн хэсгээс бүрдэл болдог. Үүнд: 

- Өгүүлэмж 

- Агуулга, үзэл дүрслэлийн зүйл, дүр

- Зураачийн гоо зүйн санаа бодлыг илэрхийлэх чимэглэл юм.

 Хэрэв насанд хүрэгчид зураг чимэглэлийг амьдралтай жишиж ойлгодог бол хүүхдүүд түүнийг амьдралд болж байгаа мэт үздэг. Хэдийгээр хүүхдийн номын зураг чимэглэл урлаг судлалын асуудал боловч танин мэдэх аргын хувьд номын агуулгатай нягт холбоотой байдаг.

unti2

Хүүхдэдээ багаас нь хэвшүүлэх бяцхан зөвлөгөө

Хэвлэх PDF

untitled

Найрсаг байх: “сайн байна уу”, “баярлалаа”, “сайхан амраарай” гэж хэлдэг, найрсаг соёлтой харьцаанд сургавал хүүхэд тань танихгүй орчинд ч алзахгүй, хүмүүстэй харилцаа тогтоож чаддаг болно.

“Үгүй” гэж хэлдэг болго: Ингэж хэлж чаддаг хүүүхэд өөрийнхөө байр суурь ашиг сонирхолыг хамгаалдаг.

Зөв хэвшилд сурга: Гадаа тоглоод ирсний дараа гараа угаадаг, тогтмол усанд ордог, ариун цэвэр сахьдаг болго.

Цаг барих : Цаг барьж сургах нь маш чухал. Үүнийг энгийн зүйлээс эхэлж болно. Өглөө тогтсон цагт босгох, ээж нь /аав/ тэдэн цагт ирнэ гэж өөрөө цагтаа ирэх гэх мэт. Товлосон цагаасаа хоцордог, цаг барьдаггүй бол хүүхэд тань насан туршдаа хохирсоор байх болно.

Аюулгүй байдлаа хамгаал: Ногоон гэрлээр зам хөндлөн гарах, зам дээр тоглохгүй байх зэргийг сургах нь бас чухал.

Бусдыг сонсож сургах: Бусдын зовлон жаргалыг ойлгож хуваалцдаг болгож сургах нь их чухал. Үүний тулд өөрөө хүүхдийн яриаг таслахгүй анхааралтай сонсох энгийн зүйлээс эхлэх хэрэгтэй. Сонсож сурах нь хүүхэд сургуульд орох тэр цагаас эхлэн түүний сурах арга барилд ч гэсэн эерэг нөлөөтэй.

Уучлал гуйх: Аливаа хүн буруу зүйл хийсэн бол уучлал гуйдаг байх хэрэгтэй гэдгийг ойлгуулах. Үүний тулд мөн л эцэг эх та өөрөөсөө эхэлж,тэдэнд үлгэр дуурайлал үзүүлэх явдал юм.

Хүнтэй танилцах: Хүнтэй ёс журмын дагуу танилцах, нэр алдрыг нь зөв тогтоох, эргээд холбоотой байх зэрэг нь насан туршид нь хэрэг   болно. Үүний зэрэгцээ өөрийн үзэл бодол, байр сууриа зөв илэрхийлж зөв ойлгуулж чаддаг байх нь дараа дараагийн хамт олны дунд ороход нь их тус болдог.

Дэлгэрэнгүй...

Хүүхдээ яаж номонд дуртай болгох вэ? /зөвлөмж/

Хэвлэх PDF
1. Ном унших: Хүүхдийг номтой танилцуулах нь эртэднэ гэж үгүй. Хүүхдэдээ ном уншиж өгснөөр түүний үгийн баялаг нэмэгдэж,хэл яриа нь хөгжиж,та түүнд өнгө,хэлбэр,дүрсийг зааж эд юмсыг нэрийг хэлж өгч,мөн бусад хүмүүсийн тухай үйл явдлыг ярьж өгнө. Хүүхдэдээ туслах арга: Эцэг эх та аль нэг цагт,таатай орчинг бүрдүүлээрэй. 2. Ном унших сонсгох: Хүүхдийн анхаарал,ой тогтоолтыг хөгжүүлэхийн тулд олон төрлийн юмсын зураг болон үйл явдал дүрсэлсэн зургуудыг үзүүлж ярилцах хэрэгтэй.Хүүхэд шинэ үлгэр, дуу шүлэг сонсохоос гадна урьд нь сонсож байсан, зарим дүрийг нь таньдаг, хуучин үлгэр, дуу шүлгээ ч дахин сонсох дуртай байдаг. Хүүхдэдээ туслах арга: • Сонирхол татахуйц зүйлийг хүүхдэдээ ярьж өгөөрэй. • Та хүүхдэдээ үлгэр ярьж, шүлэг уншихдаа дуу хоолойныхоо өнгийг тохируулах нь хүүхдийн анхаарлыг төвлөрүүлэх ач холбогдолтойг анхаараарай. Хүүхдээ номонд дуртай болгохын тулд • Хүүхэдтэйгээ номын дэлгүүрээр хамтдаа явж ном сонгоход туслаарай • Ном үзэхийн өмнө гараа угааж байх • Номын хуудсыг зөв эргүүлэхийг үзүүлээрэй • Номыг хайрлах,гамтай хэрэглэж байхыг үлгэрлэх • Номоо байранд нь хураахыг хэлж өгөх • Хүүхдийнхээ нас сэтгэхүйн онцлогт тохирсон үлгэрийг байнга уншиж өгөөрэй. Хүүхдэдээ яаж ном уншиж өгөх вэ? • Юуны өмнө та хүүдээ өвөр дээрээ тухтайхан суулгаарай.Хүүхэд тань таныг ийнхүү биеэрээ мэдэрч ойр дотно байх нь уншиж байгаа зүйлийг сонсохоос дутахааргүй их таашаал авч, дуртай байх болно. • Ном уншиж өгөхөд та болон хүүхэд аль нь тохьтой таатай байхын тулд хатуу сандал дээр сууснаас зөөлөн буйдан дээр тухлан суусан нь дээр. • Чанга дуугаар үгийг маш тодорхой хэлж уншина. Уншиж байгаа зүйлийн агуулгатай уялдуулан дууныхаа өнгө аясыг өндөр, нам, баяртай гунигтай гэх мэтээр хувирган яг жүжигчид шиг уншвал хүүхдэд сонирхолтой сайтар ойлгоно.

"Шөнийн уншлага" -ын үйл ажиллагаанд оролцоно уу.

Хэвлэх PDF

 

                                          Шөнийн уншлагын удирдамж

Зорилго: Хүүхдийг номонд дуртай болгох, номтой нөхөрлүүлж сургах, сурагч наснаасаа номын сантай харьцаж сурах.

Хамрах хүрээ: Герман хэлний сургалттай сургуулийн 2-6-р ангийн сурагчид анги болон багаар хамрагдана. Хамрагдах сурагчдын тоо 15 байна. Сургуулийн бага ангийн хүүхдүүд анги хамт олноороо герман хэлний багшийн хамт номын санд хонож үйлчлүүлнэ. Хүүхэд бүрт урамшуулалтай.

Хугацаа: 11 сарын 22-ны Баасан эсвэл 11 сарын 29-ний Баасан гарагыг сонгох боломжтой

Шөнийн уншлагын үйл ажиллагаа: /20.00-22.30/

ü Ном уншуулах. (Сэдвийг багштай тохирно)

-       Ганцаарчилсан уншлага

-       Чанга уншлага

ü Оройн тараг: /10 минут/

ü Зураг зурах: уншсан номын агуулгыг зургаар илэрхийлэх /20 минут/

üГерманы уран сайхны хүүхдийн кино үзүүлэх: /20 минут/ (Сэдвийг багштай тохирно)

Шөнийн уншлагад хамрагдаж буй сурагчдын эцэг эхчүүдэд зориулан “Хүүхдийг номтой нөхөрлүүлэхийн ач тус, ном унших эрүүл ахуй” сэдвээр 20-30 минутын сургалт явуулна. Хугацаа: Орой 20.15-20.45 цагт

Өглөөний цай, хөнгөн зууш: 8.30 цагт

Анхаарах зүйл: Хүүхэд бүр аяны хөнжил, шүдний оо, сойзтой ирнэ.

Эцэг эхчүүд хүүхдээ өглөө 9.00 цагт ирж авна.



                                       Германы Мэдээллийн Номын Сан

                                       Холбоо барих утас: 70118333

Е-мэйл: Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.

УРИЛГА

Хэвлэх PDF

990-middle

        Хүүхдийн номын ордны Тайвань  танхимаас зохион явуулдаг чөлөөт  уулзалт, ярилцлагад 
 хүрэлцэн ирэхийг урьж байна.

        Энэ удаагийн уулзалтанд
 орчуулагч, доктор, профессор
 Доржсүрэнгийн Болдбаатар  оролцоно.



 Хаана: Хүүхдийн номын ордны Тайвань
              уншлагын танхим


 Хэзээ: 2013 оны 10-р сарын 30-ны 15                          цагт